
Мэндчилгээ | Холбооны тухай | Дүрэм болон бусад | Хувийн мэдээллийн бодлого
![]()
1. ХОЛБООНЫ ЗОРИЛГО
1. Япон дахь монголчуудын нэгдмэл байдлыг дэмжиж, нийгмийн харилцааны баялгийг бүрдүүлэх нэгэн суурь болно.2. Монгол-Япон хоёр орны олон талт хамтын ажиллагаа болон нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна.
Асуулт, хариулт:
А: Зорилгын нэгдүгээрт байгаа “нийгмийн харилцааны баялаг” гэдгийг тодруулна уу?Х: “Нийгмийн харилцааны баялаг” гэдгээр Social capital-ыг илэрхийлж буй. Хөгжлийн үндсэн хүчин зүйл бол тухайн нийгэм дэхь хүмүүсийн хоорондын итгэлцэл, харилцан туслах сэтгэлгээ, хамтын ажиллагаа зэрэг “нийгмийн харилцааны баялаг” байдаг гэх үзэл онол нийгэм эдийн засгийн ухаанд улам бүр анхаарал татах болоод байгаа билээ. Бид Японд байгаа монголчуудынхаа ахуй амьдрал, эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх, мөн амралт чөлөөт цагт зориулсан үйл ажиллагааг явуулах боловч, тэр нь урьдын социализмын үеийн олон нийтийн байгууллагад хандах сэтгэлгээний адил “хэн нэг Дорж Дулмаагийн эрх ашгийг хамгаалахын төлөө” гэж биш, хүмүүс харилцан бие биедээ туслах хамтын ажилллагааны тогтолцоо, соёл, нэтвөрк, платформыг бүрдүүлэхэд чиглэнэ. Эхний зорилго маань Японд байгаа монголчууд руугаа чиглэсэн зорилго гэж хэлж болно.
А: Хоёрдахь зорилгынхоо үндсэн үзэл санааг дэлгэрүүлж тайлбарлана уу? Мөн МАЖ-ын зорилго нь Япон дахь Монголын ЭСЯ-ын үүрэг ажиллагаатай давхцах мэт санагдана?
Х: Хоёрдахь зорилго маань хоёр орны харилцааг хөгжүүлэх, цаашилбал төрж өссөн эх Монгол орон болон усыг нь ууж хишгийг нь хүртсэн, эсвэл өөрийн амьдралдаа ямар нэгэн байдлаар холбогдсон Японы нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн зорилго. ЭСЯ бол манай төрөөс Японд байгаа монголчуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мөн гадаад харилцааг хөгжүүлэх үүрэгтэйгээр томилогдон ажиллаж байгаа газар. Харин иргэн бид зөвхөн Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, хүчин зүтгэлд найдаад сууж болохгүй. Манай төрийн сан төсөв тийм ч элбэг хангалуун биш. Оногдсон төсөвтөө багтаан энэ олон хүн, олон айлд үйлчилж, мөн дипломат харилцаа хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй ажлыг нугалж үүрч яваа ЭСЯ-тайгаа жирийн иргэн, аж ахуйн нэгж, сайн дурын нэгдэл байгууллага гээд бид хувийн салбар талаас нь нягт хамтарч ажиллах, тэднийхээ ажилд тусалж дэмжлэг үзүүлэх, мөн шаардлагатай үед санал шүүмжээ хүргэж олон нийтийн санаа бодлыг хүргэх, аль аль талдаа харилцан ойлгоход нь гүүр болохыг эрмэлзэх болно. Ер нь төрөөс бүхнийг шаарддаг, өөрийнхөө хүчээр бус бусдын хүчээр өөрийгөө өмгөөлж хамгаалуулна гэдэг сэтгэлгээнээс салж, ганцаар барахгүй юмаа бусадтайгаа хамтран олны хүчээр шийдэж, давж гарах сэтгэлгээ, дадалтай болъё зарчмыг бид баримталж, ийм сэтгэлзүйг дэлгэрүүлэхийн төлөө ажиллах болно.
2. БАЙГУУЛЛАГЫН ХЭВ ШИНЖ
А: МАЖ бүртгэлтэй юу, мөн “нийтэд үйлчилдэг байгууллага” байх уу, “гишүүддээ үйлчилдэг байгууллага” байх уу?Х: МАЖ нь 2009 оны 9 сарын 18-нд албан ёсоор бүртгүүлсэн японоор NPO法人 буюу албан ёсны нэршил нь 特定非営利活動法人 хэмээх статустай АББ юм. Ийм байгууллага нь Японы "Ашгийн бус тодорхой заагдсан үйл ажиллагааг дэмжих хууль" (特定非営利活動促進法) -иар тогтоосон хүрээнд, нийтийн сайн сайхны төлөө (公益的), ашгийн бус (非営利) үйл ажиллагаа явуулдаг.
А: Хэн нэг монгол хүний эрх ашиг хөндөгдөж, бэрхшээл зовлон тохиолдсон үед МАЖ яах вэ?
Х: Япон дахь монголчуудын нийгмийн асуудал бол манай нэгдүгээр зорилгын хамрах хүрээнд багтаж байгаа. МАЖ ийм үед ямар нэгэн байдлаар туслах, хамгаалж дэмжихийг эрмэлзэх боловч, бүх асуудлыг шийдэх цаг хугацаа, хүн хүчний нөөц хангалттай биш. Энэ байгууллагыг ардаа ажил төрөлтэй, гэр оронтой хүмүүс сайн дурын сэтгэлээр авч яваа, өөрөөр хэлбэл юм болгоныг шийдэж өгөхөөр хаа нэгтэйгээс томилогдсон, эсвэл цалинжсан улсууд биш юм. Тиймээс цаг үеийн болоод тулгамдсан асуудлууд дээр МАЖ-ын удирдлага хэлэлцэж хамгийн эн тэргүүний чухлаас нь эхлээд шийдээд явахаас өөр аргагүй. Мөн ямар үед МАЖ хөдлөх вэ гэдгийг шийдэх нэг чухал хэмжүүр нь “тухайн асуудал бүтцийн шинжтэй байна уу? эсвэл санамсаргүй, тусгай шинжтэй байна уу?” гэдэгт байх юм. Бүтцийн шинжтэй гэдэг нь ганц нэг хүнд тохиолддог биш, олон хүнд тохиолдох магадлалтай, нийгэм соёл, Япон- Монголын хууль дүрмийн ялгаа онцлог зэргээс шалтгаалж гарах асуудлууд юм. Ийм асуудалд МАЖ идэвхтэй орж, шийдэж явахыг эрмэлзэнэ. Жишээ нь Японд олон жил ажилласан хүн Монголд очоод тэтгэвэргүй байх уу, Японд олон жил тэтгэвэрийн мөнгө төлсөн хэр нь бүгд хоосон болох уу, гэдэг асуудал бол нийгмийн шинжтэй асуудал юм. Харин Дулмаад онцгой ховор өвчин тохиосон, оюутан Бат гал алдсанаас болоод маш их төлбөрт унаж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байдалд орсон гэх зэрэг нийтийг хамарсан шинжтэй биш асуудал бүрд МАЖ ороод байж чадахгүй байх. Харин нийт монголчууддаа эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагатайг, эсвэл ямар нэг онцгой асуудал гарахгүй байх талаар урьчилан сануулга, зөвлөмж өгөх гэх мэт зүйлд илүүтэй цаг хүчээ зарцуулсан нь оновчтой гэж үзэж байгаа.
3. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
МАЖ-ын Удирдах зөвлөлийн (УЗ) гишүүд доорх албадуудад хуваагдан ажил үүргээ хуваарилсан буй. Мөн бүх гишүүдийн Нэгдсэн хурлаар сонгогдох Тэргүүн, УЗ-ийн хурлаар сонгогдох УЗ-ийн дарга, дэд дарга нар тус тусын хариуцсан үүргийг гүйцэтгэх замаар байгууллагын ерөнхий менежмэнтийг зангидан авч явж байгаа.Ажлын алба, тэдгээрийн ажил үүрэг:
(1) Нарийн бичгийн алба 総務部
Гишүүний бүртгэл, бичиг архив, хууль зүйн гүйцэтгэл (тайлан өгөх гм)
(2) Харилцаа сурталчилгааны алба 広報部
Гадны байгууллагуудтай харьцах, сурталчилгаа хийх, байгууллагаа төлөөлж хариу өгөх
(3) Судалгаа, төлөвлөлтийн алба 調査・企画部
Судалгаа, бодлого боловсруулалт, арга хэмжээ төлөвлөлт
(4) Вэбийн алба WEB推進部
Мэдээлэл зөвлөмж, ахуйн дэмжлэг, технологи шийдэл
(5) Санхүүжилтийн алба 資金部
Данс барих, хандив цуглуулах, бусад санхүүгийн эх үүсвэрийг эрэлхийлэх
4. ГИШҮҮНЧЛЭЛ
- Тус холбооны гишүүнчлэл нь “үндсэн” ба “энгийн” гэсэн хоёр ангилалтай. Үндсэн гишүүн нь бодлогод нөлөөлөх сонгуульт эрхтэй, гишүүний хөнгөлөлт зэргийг давуутай эдлэнэ. Энгийн гишүүн нь тус байгууллагыг дэмжиж элссэн, сонгуульт эрхгүй, төрөл бүрийн мэдээлэл хүлээж авах, холбооноос зохион явуулах арга хэмжээ зэрэгт хөнгөлөлт эдлэх сонирхлоор элсэх гишүүн байна.- Гишүүнээр элсэхэд овог нэр, оршин суугаа хаяг, мэйл хаяг зэрэг үндсэн мэдээллээ өгч бүртгүүлэх бөгөөд, Холбооны удирдлага гишүүдийн хувийн мэдээллийг зөв хадгалах, зөвхөн Холбооны үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд ашиглах үүрэг хариуцлагыг хүлээнэ.
- Үндсэн гишүүний жилийн хураамж 10 000 иен, энгийн гишүүнийх 2000 иен.
Гишүүнчлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус сайтны ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ булангаас уншиж танилцана уу.
ХОЛБОО БАРИХ
【Хаяг】 神奈川県横浜市中区新港2-2-1 横浜ワールドポーターズ 6F6F Yokohama World Porters, 2-2-1 Shinko, Naka-ku, Yokohama
【E-mail】
【Website】 www.maj.mn
ДАНСНЫ ДУГААР
ゆうちょ銀行/Japan Post BankШуудангийн салбараас бол: 10050-63945081
Өөр банкнаас шилжүүлэх бол:
店番/Branch 008 普通/Ordinary 6394508
モンゴル人協会・日本















