Япон дахь монголчуудын шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулав.

2008 оны 12 сарын 29-нд Японд сурч, ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулсан шинэ жилийн цэнгүүнийг Вимо төслийн баг, Дижимо ХК-тай хамтран зохион явууллаа.

Нийт 230 орчим хүн цугласан энэхүү цэнгүүнд Монголоос сүүлийн үед залуусын анхаарлыг татаж байгаа альтернатив рок чиглэлийн хамтлаг The Lemons хүрэлцэн ирж ая дуугаараа ирсэн зочдыг хөгжөөсөн юм.

Өвлийн өвгөн, цасан охин, Гринч нарын жүжигчилсэн үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, сугалаа зэргээр ирсэн зочид хөгжилдөж, харь газарт монгол шинэ жилээ үзэж баяссан билээ. Цэнгүүнд юм юман дотроос хамгийн сайхан нь манай монголын үзэсгэлэнт охид, хийморьлог залуус байсан гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Ингээд та бүхэнд уг цэнгүүний бичлэгээс сонирхуулж байна.



(2009.01.08 бэлтгэсэн М.Тулгат)

Жагсаалт руу буцах