
ABU Robocon 2009 - Монголынхоо багийг дэмжицгээе!
Энэ жилийн ABU Robocon тэмцээн 8-р сарын 22-нд Токиогийн Комазава Олимпийн Паркт болох гэж байна. Монголоос шалгаран ирж оролцож байгаа МУИС-ийн Математик Компьютерийн сургуулийн баг тамирчдаа халуунаар угтан авч дэмжицгээе. МАЖ-аас
(1) тухайн өдөр очиж хөгжөөн дэмжих
(2) хандивийн аян явуулах
зэргээр баг тамирчдаа дэмжиж байгаа билээ.
Монгол хүн зөвхөн хүч бяраар биш, оюун ухаанаараа гайхагдах ард түмэн байх ёстой.
АBU Robocon албан ёсны вэбсайт:
http://www.aburobocon2009.com/
ТА ОЧИЖ ХӨГЖӨӨН ДЭМЖИХ БОЛ
- Вимо доторх "РОБОКОНД тамирчдаа дэмжих нити -д нэгдэж, мэдээлэл авна уу.
Суудлын тоо хязгаартай байгаа учир урьдчилсан бүртгэл захиалга авч байна.
ТА СЭТГЭЛИЙН ХАНДИВ ХҮРГЭХ БОЛ
- Робокон тэмцээнд оролцоход тоног төхөөрөмж, эд ангиа худалдаж авахаас эхлээд, тэмцээнд оролцохоор ирж очих, буудаллах хоноглох, бусад зохион байгуулалтын өч төчнөөн зардал гардаг. Дуслыг хураавал далай гэдэг, та бидний сэтгэлийн дэм багадахгүй.
Хандив өргөх тохиолдолд доорх дансаар шилжүүлгээ хийж, цахим шуудангийн
ゆうちょ銀行/Japan Post Bank
Шуудангийн салбараас бол: 10050-63945081
Өөр банкнаас шилжүүлэх бол:
店番/Branch 008 普通/Ordinary 6394508
モンゴル人協会・日本
Хандив өргөгчдийн жагсаалт
М.Тулгат (Softbank BB Corp., Токио) 10000 иен. 2009/08/01.
Г.Энхболд (Saitama Univ., Economic faculty) 5000 иен. 2009/08/05.
Жагсаалт руу буцах















