“Оны онцлох хүн” тодруулна

Япон дахь Монголчуудын анхааралд

Монголчуудын холбоо-Япон Ашгийн бус байгууллага (МАЖ) нь Япон дахь Монголчуудын дундаас 2009 оны онцлох хүнийг шалгаруулах гэж байна. Япон улсад сурч, ажиллаж амьдарч буй Монголчуудын дунд амжилт бүтээл, ажил хөдөлмөр, сурлага мэдлэгээрээ тэргүүлж, элэг нэгтнүүдийнхээ бахархал болж, сайн үйлсийг дэлгэрүүлэхэд бусдадаа үлгэр дууриал болж буй хүнийг шалгаруулж “Оны онцлох хүн”ээр тодруулна.

Тавигдах шаардлага:

Шалгаруулалтанд оролцогч нь Монгол улсын төрийн хэмжээний болон бусад олон улсын шагнал цол хүртээгүй бөгөөд дараах шалгууруудын аль нэгийг хангасан байх. Үүнд:
1. Нийгэм, олон нийт, хүрээлэн буй орчны асуудалд бодитой хувь нэмэр оруулсан
2. Нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, спорт, соёл боловсролын салбарт амжилт гаргасан, шинэ санаа санаачилга гаргаж хэрэгжүүлсэн
3. Сайн үйлсийг дэмжиж санаачилж зохион байгуулсан, нийтэд тустай үйл хийсэн
4. Япон улсад Монгол улсын нэрийг сайнаар дуурсгах үйлс бүтээсэн

Шалгаруулалтанд оролцогчийн дэлгэрэнгүй танилцуулга болон оролцох хүсэлтийг уг хүн нь өөрөө эсвэл байгууллага хамт олон, танил нөхөд нь гаргаж болно.
Нэр дэвшүүлэх бол "Нэр дэвшүүлэх анкет" -ийг товшиж шаардлагатай мэдээллийг бөглөнө үү. Уг анкетийг бөглөхөд хүндрэлтэй тохиолдолд info@gmail.com хаяг руу холбогдож Word хэлбэрээр анкетийг илгээж болно.

Оны онцлох хүнийг сонгох ажлын хэсэг ирсэн хүсэлт материалыг үндэслэж хэлэлцэж шалгаруулна. Шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан 5 оролцогчийг цэнгүүнд урилгаар оролцуулна. Шалгаруулалтын дүнг Харшийн шинэ жилийн цэнгүүний үеэр зарлаж, шагнал гардуулах бөгөөд үр дүнг Монголын өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зарлана.

Та бүхний идэвхтэй оролцоог хүлээж байна.

МАЖ- Монголчуудын Холбоо Япон Ашгийн Бус Байгууллага



Жагсаалт руу буцах