Япон улсад тохиолдсон гамшиг

Япон улсад тохиолдсон гамшгийн үеэр одоогийн байдлаар бидний хийж чадах зүйл бол японоос бодит, үнэн зөв мэдээллийг хүргэх явдал гэж үзээд вэбсайтаар дамжуулж сүүлийн үеийн мэдээлэл, өөрсдийн эргэн тойрон дахь байдлыг монгол хэлээр дамжуулаж байна.
Газар хөдлөлтийн талаарх мэдээлэл

Японы өнцөг булан бүрт байгаа, энэхүү мэдээлэл түгээх ажилд туслах хэн бүхнийг хүлээж байна.

Цаашид олны хүчээр хийж чадах ажлууд байвал ойрын үед эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
Жишээлбэл:
- Тусламж хандив
- Гэр орноо алдсан хүмүүсд хоноглох байр, хүнс, хувцсаар туслах
- Холбоо тогтоох боломжгүй хүмүүсийн сургийг гаргах

зэрэг ажлууд байж болох юм. Мэдээж хаа сайгүй байдал хүнд, бусдад туслана гэдэг хэцүү байгаа нь ойлгомжтой. Гэвч үнэн зөв мэдээлэл бүхий нэг өгүүлбэр орчуулаад олонд хүргэхэд л хангалттай гэж бодож байна.
Та бүхэн чөлөөтэй саналаа ирүүлнэ үү.

info@maj.mn

MAJ (Монголчуудын холбоо - Япон)


Жагсаалт руу буцах