
“Зөгийн үүр” хөтөлбөр - онлайн ярилцлага
Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”-ийн “Зөгийн үүр” хөтөлбөр, Монголын Эдийн засгийн форумаас холбогдох Төрийн бус байгууллага, компанитай хамтран гадаадад байгаа иргэдтэй онлайн ярилцлага уулзалт, зөвлөгөөнийг2011 оны 6 дугаар сарын 29-нд
УБ-ын цагаар 18:30 (Японы 19:30) цагт
анх удаа зохион байгуулах гэж байна.
Уг зөвлөгөөний гол зорилт нь:
• Хилийн чанадад суугаа иргэдийг дотоодын хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, ажлын байранд тавьж буй шаардлага, цалин хөлс, нийгмийн халамжийн талаарх бодит мэдээллээр хангах тогтолцоог боловсронгуй болгох
• Ажил олгогч эздийг хилийн чанадад суугаа иргэдийн мэдлэг боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээллээр хангаж гадаадаас хэрэгцээт боловсон хүчин сонгох боломж бүрдүүлэх
• Ажил олгогч эзэд болон хилийн чанадад суугаа иргэдийг ажлын байрны талаарх мэдээллээ шууд солилцох механизм бий болгоход тус тус оршиж байгаа болно.
Япон улсад ажиллаж, суралцаж байгаа иргэдийн сонирхсон асуултыг info@maj.mn хаягаар хүлээн авч байна.
Жагсаалт руу буцах















