"Иргэдийн шинэчилсэн бүртгэл"-тэй холбоотой зар

Япон улсад оршин сууж буй Монгол иргэдийг "Иргэдийн шинэчилсэн бүртгэл"-д хамруулах ажил эхэллээ

1. Японд амьдарч буй Монгол иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг ЭСЯ-наас 7-р сарын 25-наас 9 дүгээр сарын 30 хүртэлх хугацаанд зохион багйуулна. Бүртгэлийг Токио болон зарим томоохон хотуудад явуулахаар болов.
2. Иргэдийн шинэчилсэн бүртгэл гэдэг нь тухайн иргэн өөрийн өмнөх бүртгэлийн мэдээллээ баталгаажуулж, хурууны хээгээ өгөхөд оршино. Бүртгэлд хамрагдсанаар төрийн үйлчилгээг бүрэн авах эрх нээгдэж, Монгол Улсын “Хүний хөгжлийн сан”-гийн шугамаар олгох иргэний ноогдол хишгийг авах боломж давхар үүсч байгаа болно.

3. Шинэчилсэн бүртгэлийг иргэний үнэмлэхэд үндэслэн хийнэ. Хэрэв иргэний үнэмлэх тодорхой шалтгаанаар байхгүй тохиолдолд гадаад паспорт, эсвэл төрсний гэрчилгээг үндэслэн бүртгэнэ.
4. Хэрэв дээрх иргэний бичиг баримтын аль нь ч байхгүй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газартай contact@registrationmongolia.com хаягаар холбогдож мэдээлэл зөвлөмж авна уу. Энэ тохиолдолд УБЕГ-аас лавлагаа авсаны үндсэн дээр бүртгэлд хамрагдах эрхтэй болно.
5. Иргэдийн бүртгэл хийхэд дараах мэдээлэл зайлшгүй шаардлагатайг иргэд анхаарна уу. Үүнд:

    1. Регистрийн дугаар
    2. Ургийн овог/иргэний үнэмлэхэд бичигдсэн байдлаар/
    3. Иргэний үнэмлэх, гадаад паспортын дугаар
    4. Төрсний гэрчилгээний дугаар
    5. Монголд улсад байнга оршин суугаа хаяг
    6. Японд түр оршин суугаа хаяг
    7. Эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, гэрчилгээний дугаар
    8. Асрамжинд байгаа 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, гэрчилгээний дугаар
    6. Иргэний шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээллийг   www.registrationmongolia.com    сайтаас үзнэ үү.

Япон улсад "Иргэдийн шинэчилсэн бүртгэл" явуулах хуваарь


Д/д

Бүртгэл хийх газрын нэр

Бүртгэлд хамрах хот, муж

Бүртгэл явагдах хугацаа

 

1.

 

Токио

Токио, Чиба, Сайтама, Ибараги, Канагава, Гунма, Точиги, Яманаши

 

2011. VII .25 - IX .30

2.

Саппоро

Хоккайдо

2011 .IX.24

 

3.

 

Иватэ

Аомори, Иватэ, М ияги, Акита, Яамагата, Фүкүшима, Ибараки

 

2011.VIII.19 - 20

 

4.

 

Осака

Томияма, Ишикава, Фүкүй, Яманаши, Нагано, Гифү, Шизүока, Айчи, Мие, Шига, Кёото, Осака, Хёго, Нара, Вакаяма

 

2011. VIII .27 IX.02

 

5.

 

Фүкүока

Тоттори, Шиманэ, Окаяма, Хирошима, Ямагүчи, Токүшима, Кагава, Эхимэ, Коүчи, Фүкүока, Сага, Нагасаки, Күмамото, Ойта, Миязаки, Кагошима, Окинава

 

2011. IX.09 - 10


                                             Япон дахь Монголын ЭСЯ

PS: Мөн цаашдаа өөрийн оршин суугаа хот, орон нутагтаа Монголчуудын комьюнити үүсгэж уулзалт арга хэмжээ зохиох, мэдээлэл түгээх, Элчин сайдын яам болон MAJ-тай хамтарч ажиллах сонирхолтой Монголчууд info@maj.mn хаягаар холбогдож санал бодлоо чөлөөтэй бичнэ үү.


Жагсаалт руу буцах