
Та “МАЖ”-д элсэн орсноор шинэ хамт олонтой болж, мэдлэг туршлагаасаа солилцох, хэрэгтэй мэдээллээ олж авахаас гадна Япон улсад эх орноо сурталчлах, Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр болохуйц олон төрлийн үйл ажиллагаанд гар бие оролцох боломжтой. Мөн чөлөөт цагаа хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүж танил нөхдийнхөө хүрээг тэлж чадна гэдэгт итгэж байна.
Холбооны зорилго, үйл ажиллагааг дэмжин нэгдсэн нийт гишүүдийн санаа бодол, хичээл зүтгэлээр энэхүү холбоо маань цаашид хөгжин дэвжих учраас бидэнтэй нэгдэх, гишүүнээр элсэх хүсэлтийг баяртайгаар хүлээн авах болно. Холбооны дүрэмтэй эндээс уншиж танилцаарай.
Гишүүнээр элсэхэд үндсэн гишүүн, эсвэл Энгийн гишүүний аль нэгийг сонгох боломжтой.
Үндсэн гишүүн:
-Үндсэн гишүүн нь Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, саналаа илэрхийлэх, хяналт тавих эрхтэй.-Жил тутам явагдах нэгдсэн хуралд оролцож, тэргүүн болон удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульд оролцох, нэр дэвших, дэвшүүлэх эрхтэй.
-Холбооноос эрхлэн гаргах бүх төрлийн мэдээлэл, хурлуудын тайлан, санхүүгийн тайлан зэргийг байнга хүлээн авах боломжтой.
-Тус байгууллагаас зохион байгуулах баяр ёслол болон бусад төрлийн үйл ажиллагааны үеэр тусгай хөнгөлөлт эдэлнэ.
-Бүртгэлийн хураамж 0 иен.
-Жилийн хураамж 10 000 иен.
(*Байгуулагдсан эхний жил учир бүртгэлийн хураамжийг түр үнэгүй болгосон байгаа. Жилийн хураамж хэвээр болохыг анхаарна уу.)
Энгийн гишүүн:
-Энгийн гишүүн нь Холбооны мэйлийн сүлжээнд хамрагдаж Холбооноос гаргах мэдээллүүд, мөн гишүүд хоорондоо солилцох мэдээллээс байнга хүлээн авах боломжтой.-Тус байгууллагаас зохион байгуулах баяр ёслол болон бусад төрлийн үйл ажиллагааны үеэр тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлнэ.
-Бүртгэлийн хураамж 0 иен.
-Жилийн хураамж 2000 иен.
(*Байгуулагдсан эхний жил учир бүртгэлийн хураамжийг түр үнэгүй болгосон байгаа. Жилийн хураамж хэвээр болохыг анхаарна уу.)
Бүртгэлийн хуудас















