

* Захиалга, төлбөрийг 12/25-ы 24:00 хүртэл хүлээж авахаар сунгаад байна. Харин билетийг шуудангаар явуулахгүй бөгөөд, гар утсаар тань дугаар бүхий тусгай мэйл явуулах тул тухайн өдөр үүдэн дээр очоод бүртгүүлсэн овог нэрээ хэлж, гар утасныхаа дэлгэцийг (тусгай мэйл харагдахаар) үзүүлж орно. Төлбөр тань 12/25 дотор амжиж орж ирээгүй тохиолдолд тухайн өдөр 8000 иенээр орохоос өөр аргагүй болохыг анхаарна уу.
Vimo-Nomundalai сайт дээр онлайн худалдаа явуулж байна. Мөн МАЖ-ын Зохион байгуулах зөвлөлийн гишүүдээс дамжуулан худалдан авч болно.
Тухайн өдөр тасалбар худалдах нь ихээхэн хүндрэл үүсгэдэг учир бид урьдчилсан захиалгыг та бүхэнд санал болгож, сайт зэргээр дамжуулан урьдчилан захиалж авбал 6000 иен, тухайн өдөр авбал 8000 иен байхаар тогтоогоод байна.
*МАЖ-ийн үндсэн гишүүн 2000 иен, энгийн гишүүн 1000 иений хөнгөлөлттэй.
Гишүүнээр элсэх тухай энд.












