


Нийтийн дунд зохиох тэмцээн:
1. Гар зургийн уралдаан: 3-6 нас, 7-12 насны ангилалд зургийн тэмцээн явуулна. Зургийн уралдаанд оролцох хүүхдүүд зурсан зургаа цэнгүүнд ирэхдээ хамт авчирна (Цаасны хэмжээ 364мм х 518 мм). Зургийг тусгайлсан самбарт хадаж, цугларсан зочид дүгнэж шалгаруулна.Урьдчилж бүртгүүлснээр оролцох боломжтой арга хэмжээ:
1. Цасан охидын бүжиг: Цасан охины хувцасыг эцэг эхчүүд бэлдэнэ.2. Хүүхдүүд нийтээрээ шинэ жилийн тухай монгол дуу дуулна.
3. Урьдчилж бүртгүүлсэн арван хоёр хүүхэд Арван хоёр сар болж шүлэг уншина.

Анхаарах нь:
Өвлийн өвгөн ааваар хүүхдүүддээ бэлэг өгүүлэх хүсэлтэй эцэг эхчүүдээс хүүхдүүддээ зориулж 4 мөрт шүлэг (богино ерөөл юмуу захиа байж болно) болон бэлгийг нь бэлдэж ирнэ үү. Өвлийн өвгөн аав хүүхдэд аав ээжийнх нь бичсэн захиа, шүлэг, ерөөлийг уншаад бэлгийг гардуулж өгнө.Лавлах зүйл гарвал lkhamchimeg@gmail.com хаяг руу хандаарай.
МАЖ- Монголчуудын Холбоо Япон АББ, Шинэ Жил Зохион Байгуулах Комисс









